Орон нутгийн 37 чиглэлийг хязгаарлаж 21-д нь хэвийн зорчуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-16 16:48:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлээс аймаг, орон нутаг руу 21 чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хэвийн явж байна. 

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 58 чиглэлийг баталсанаас өнөөдрийн байдлаар 37 чиглэлийг түр зогсоож, нийт чиглэлийн 63.7 хувьд хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тухайлбал, Дундговь болон Архангай аймгийн төв болон сумд руу тус аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр энэ оны 6 дугаар сарын 16-ний 09.00 цагаас 6 дугаар сарын 30-ний 20.00 цаг хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөнийг хязгаарлав.


УОК-ын өнөөдрийн мэдээллээр одоогийн байдлаар 19 аймгийн 79 суманд цар тахлын хөл хорио тогтоогоод байна.





Тээвэрлэлт хэвийн явж байгаа чиглэл рүү зорчих иргэд коронавируст халдварын вакцинжуулалтын бүрэн тун авснаас 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримттай байх шаардлагатай аж. Аймаг, орон нутаг руу нийтийн тээврийн хэрэглсээр зорчих тасалбарыг eticket.transdep.mn сайт руу хандан захиалах боломжтойг АТҮТ-өөс мэдээллээ.


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ