Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-19 09:40:38

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр өнөөдөр тохиож байна.


Тодруулбал, олон улсын эрэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх зорилгыг Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь эрэгтэйчүүд болон хөвгүүдийн ололт амжилт, амьдралд оролцож буй хувь нэмэр, ялангуяа улс орон, эв нэгдэл, нийгэм, хамт олон, гэр бүл, гэрлэлт, хүүхэд асрах зэрэгт оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэх баяр аж.


Хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилгоор уг өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-д тэмдэглэж эхэлжээ. Харин 1999 оноос НҮБ хүлээн зөвшөөрснөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгожээ.


АНУ, Их Британи, Канад, Гана, Унгар, Энэтхэг, Сингапур, Өмнөд Африк зэрэг улсад энэ өдөр сайн дурын ажил өрнүүлж, нөлөөллийн жагсаал зохион байгуулдаг аж. Өдгөө дэлхийн 80 гаруй оронд Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэж байна.



Холбоотой мэдээ