Хөвсгөл аймагт коронавирусний 50 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-17 14:37:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавирусний 50 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.

Тодруулбал Мөрөн сум 29, Тариалан сум 5, Эрдэнэбулган 3, Галт сум 7, Хатгал тосгон 9, Арбулаг сум 1, Тосонцэнгэл сум 5 нийт 50 тохиолдол бүртгэгдэж, нийт 465 тохиолдол болжээ. Тариалан суманд 67 настай эмэгтэй нас барсан байна. Тэрбээр зүрх судасны архаг хүнд хэлбэрийн өвчтэйн улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй бөгөөд коронавирусний халдвараар давхар өвчилж амьсгалын дутагдалд орж нас баржээ.

Нийт халдварыг насны байдлаар авч үзвэл 15 хүртэлх насны хүүхэд 96,  16-65 насны 263, 65 дээш насны 17 хүн өвчилсөн байна. Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгаж, хүн хоорондын зай баримтлах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Шуурхай штабаас зөвлөв.


Холбоотой мэдээ