Хөл хориог цуцлахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-18 15:50:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штаб өнөөдөр хуралдаж, энэ сарын 19-ний өдрөөс эхлэн хөл хориог цуцлах шийдвэр гаргаад байна. Энэ хүрээнд:

-Хот хооронд зорчиж буй зорчигч тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг УОК-т санал хүргүүлэхээр боллоо. Энэхүү тээврийн хэрэгсэлд шинжилгээний бичиггүй, хот хооронд зорчигчид бүртгэгдсэн байна.

-16 хүртэлх насны хүүхдийг эцэг эхийн хяналтгүйгээр орон нутаг руу зорчуулахгүй байх. Орон нутагт зорчих бол асран хамгаалагч болох эцэг эх заавал өөрийн биеэр авч явах.

-Сумын засаг дарга, Онцгой комиссын дарга нарт эмчлэх боломжтой өвчтнийг сумандаа эмчлэх талаар зөвлөмж өгөх. Бусад нөхцөлд буюу хүндэвтэр, суурь болон хавсарсан өвчтэй өвчтнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү татан авах.

-ЭЕШ-ыг зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангаж эхлэх.

-Тээврийн үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжид зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгасан шийдвэрүүд тус тус гаргалаа.

Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо өдөр бүр эрчимтэй нэмэгдэж байгаа тул иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Холбоотой мэдээ