Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн холбооноос Шадар сайдад хүсэлт илгээв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-20 10:41:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн холбооноос Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хүсэлт илгээв.

Тодруулбал, цар тахалтай холбоотой үндэсний баяр наадмыг аймаг, сум тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн холбооноос: 

-“Бөхчүүд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойдоо зодоглоор бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, ажил хөдөлмөрөө зохицуулан, цаг хугацаа зарцуулан багагүй хэмжээний зардал хөрөнгө гарган хичээн зүтгэж байсан боловч энэ шийдвэрээс болж барилдах боломжгүй болж байгаад туйлын харамсалтай байна.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын нөхцөл байдал амаргүй байгааг маш сайн ойлгож байгаа хэдий ч бид Засгийн газар, Улсын онцгой комиссийн шийдвэрийг хүндэтгэн халдвар хамгаалалын дэглэмээ чанд баримтлан баяр наадмаа аймаг сумандаа зохион байгуулах хүсэлтэй байна. Иймд монгол түмний тусгаар тогтнолын баталгаа Үндэсний их баяр наадмаа хөдөө хот гэж алагчлалгүй аймаг орон нутагтаа цомхон тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтийг хүлээн авч зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэдгээ илэрхийлээд байна.


Холбоотой мэдээ