Түвшинширээ суманд халдвар дахин бүртгэгдэж, хөл хорио тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-18 19:37:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Халдварын идэвхгүй голомт болоод байсан Түвшинширээ суманд халдвар дахин бүртгэгдлээ. Тодруулбал Улаанбаатар хотоос ирж, гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс халдвар илэрчээ. Үүнтэй холбоотойгоор тус суманд тодорхойгүй хугацаагаар хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.

Сүүлийн 24 цагт Баруун-Урт 17, Халзанд хоёр, Наранд дөрөв, Дарьгангад дөрөв, Уулбаян, Халзан, Түвшинширээ суманд тус бүр нэг нийт 30 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус аймгийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 557 болов.

Харин дээрх хугацаанд тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан 16 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжжээ. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа 255 иргэн байгаа бөгөөд тэдний 48 нь 18 хүртэлх насны хүүхэд байна гэж ЭМГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ