Халдварын тохиолдол 33-аар нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 33 тохиолдол шинээр
бүртгэгдэж, нийт 590 болов. Тодруулбал, Баруун-Урт 18, Наран 11, Онгон хоёр,
Халзан, Баяндэлгэр суманд тус бүр нэг тохиолдол нэмэгджээ. Эдгээр нь бүгд ажиглалтад
байсан, батлагдсан тохиолдлын ойрын харьцагчид аж.
Тусгаарлах эмнэлэгт 246
иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 95,6 хувь хөнгөн, 2,6 хувь нь
хүндэвтэр, 1,5 хувийн биеийн байдал хүнд байна.
Тусгаарлах байр, гэрийн
ажиглалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс тандалтын шинжилгээ авч байна. Мөн сайн
дурын шинжилгээний цэг ажиллаж байгаа. Одоогоор 250 иргэний шинжилгээний хариу
хүлээгдэж байна.
Харин сүүлийн 24 цагт 26 иргэн
эдгэрч эмнэлгээс гарчээ.
Ийнхүү Сүхбаатар аймагт
халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд иргэд хөл хорио тогтоох
хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин аймгийн Онцгой комисс ямар нэг шийдвэр гаргаагүй, улсын Онцгой комиссын шийдвэрийг харж байна
гэдэг тайлбарыг өгч байна.