Коронавируст халдвар 2268 хүнээс илэрч, 11 хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-21 11:06:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11 295 үнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2268 тохиолдол шинээр бүртгэгдлээ.


Шинэ тохиолдлын 1404 нь нийслэлд,  хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ.   Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 95 033, эмнэлгээс шалтгаалсан 185, зөөвөрлөгдсөн 553, Улаанбаатарынх 78 682, орон нутгийнх 16 351 болж байна.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт тохиолдол 95 819 болов.


Харин  сүүлийн 24 цагт 247 хүн эмнэлгээс гарснаар нийт  63 945хүн эдгэрчээ. Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн өчигдөр нас баржээ. 

Одоогоор Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт 12 145 хүн, гэрийн хяналтад 19 734, нийт  31 402 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 226 нь биеийн байдал маш хүнд байгаа аж.


Хүн амын вакцинд хамрагдаагүй хэсэг буюу 17 хүртэлх насныхан, жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй хүмүүс халдварт өртөх, хүндрэх эрсдэлтэй байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гэртээ хүн урихгүй, айлд зочлохгүй байхыг ЭМЯ-наас онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ