Халдварын тохиолдол 30-аар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-21 14:33:23

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дорнод аймагт коронавируст халдварын 30 тохиолдол илэрч, нийт 332 боллоо.

Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1492 хүнд PCR шинжилгээ хийснээс Хэрлэн суманд 23, Цагаан-Овоод гурав, Сэргэлэн суманд нэг, зөөвөрлөгдөн ирсэн гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Эмнэлэгт 237 иргэн эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр, хүнд гурав, хүндэвтэр 37 иргэн байна гэж мэдээллээ. Харин 13 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудыг авч үзвэл, ойрын хавьтлаас 10, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага буюу “Сүх Индэр” ХХК-иас найм, “Сод Монгол” ШТС-аас нэг, авто засварын газрын нэг ажилтнаас илэрсэн байна.

Холбоотой мэдээ