Шарга, Шинэжинст суманд +35 хэм хүрч халжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-06-21 16:10:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур тавдугаар сард Говь-Алтай аймгийн Шарга, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд +35 хэм хүрчээ.


Харин агаарын үнэмлэхүй бага температур Говь-Алтай аймгийн Төгрөг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд -12 хэм хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


ЦУОШГ-ын мэдээгээр, өнгөрсөн тавдугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт 68.4 мм байсан бол салхины их хурд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар түр зуур 41 м/с-д хүрчээ. 

Холбоотой мэдээ