Ажлын баг аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-23 15:29:03

Увс /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн багтай хамтран энэ сарын 14-25-ны өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна.

   Тус ажлын баг энэ сарын 21-ний өдөр Увс аймагт ажиллаж, аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, хорооны ажиллах журам, хурлын хуралдааны дэг, Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам, хурлын ажлын албаны бүтэц, орон тоо болон төсөв зэрэгтэй танилцсан байна.

   Мөн аймгийн ИТХ, ЗДТГ-ын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагч нарын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, ажлын гүйцэтгэл, үр дүн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын ажлын албаны 2020 оны тайлангийн үр дүнг хэлэлцүүлж гаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, ЗГХЭГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцаж, мэдээлэл зөвлөгөө өгчээ.

 

Холбоотой мэдээ