Вакцин хийлгээгүй иргэд вакцинаа сонгох боломжтой болов

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-06-23 12:55:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийг хүртэл "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгээгүй байгаа хүмүүс вакцинаа сонгон хийлгэх боломжтой боллоо.


Ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүс Вероселл, Астразенека, Файзер вакцины аль нэгийг сонголтоор тариулах боломжтой болсон гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв.

 

Вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэг дээр очиж эмчид биеэ үзүүлэн дээрх гурван вакцины нэгийг тариулж болох юм. Хэрэв вакцины эхний тунгаа хийлгэсэн бол тэр л вакцинаар II тунгаа авна гэдгийг сануулж байна.

 

Одоогоор 18-аас дээш насны 300 мянга гаруй хүн вакцин тариулаагүй үлдсэн байгаа аж.

Холбоотой мэдээ