ИД ШИДИЙГ БҮТЭЭЛЦЭХ ИЛҮҮ ХЯЛБАР БОЛЛОО

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Khaliunblr27@gmail.com
2021-06-24 10:58:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд хөгжил хамгааллын “Ид шидийн орон” төслийн урсгал зардалд хувь нэмрээ оруулахаар Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүр үүдээ нээгээд багагүй хугацааг үдсэн билээ. Хотын төвд буюу  “Мөнгөн завьяа”-гийн  замын эсрэг талд байрлах энэхүү дэлгүүрт ХААН Банк хандив хүлээн авах зориулалт бүхий КИОСК машиныг суурилуулж өглөө. 

Бүх банкны карт, мөн  PASS аппликэйшн ашиглан хүүхдүүдийн хөгжил, хамгааллын төлөө хандив өргөж, “Ид шидтэй ах эгч” болох хялбар боломжийг бий болгосон энэхүү КИОСК машинаас “Ид шидийн орон” төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, видео танилцуулгыг үзэж болно. КИОСК машинаар таны өргөсөн хандивыг тус төвөөр үйлчлүүлэгч багачуудын  өдөр тутмын хоол хүнс, боловсрол, сургалтын материал, дулаан, цахилгаан, харуул хамгаалалт зэрэг  аюулгүй, тохилог орчинд сурч хүмүүжих боломжоор хангахад зарцуулах юм.

Мөн ХААН Банкаар үйлчлүүлж буй  харилцагчдад “Ид шидтэй ах эгч” болохыг уриалж, “Signature” харилцагчдын үйлчлүүлдэг 27 салбарт хандивын хайрцаг байршуулсан бөгөөд нэг жилийн хугацаанд цугласан хандивыг ХААН Банкны Хувийн Банкны бизнесийн газрын захирал Ц.Мөнхдэлгэр “Ид шидийн орон” ТББ-ын тэргүүн У.Ганбаярт  өчигдөр  хүлээлгэн өглөө.

ХААН Банк 2018 онд үргэлж тэмүүлэгч залуусын төлөөлөл болсон “Signature” харилцагчдаа “Ид шидтэй ах эгч” болохыг уриалан 1700 залуу энэхүү аянд нэгдэн, ид шидийг бүтээлцсэн билээ. Түүнчлэн ХААН Банкны  4500 ажилтан “Ид шидтэй ах, эгч” болох  давалгаанд нэгдсэн юм.

Ташрамд, “Ид шидийн орон-2” төсөлд зориулан тус барилгын номын сан, кофе шопыг иж бүрэн тохижуулан хүүхэд багачуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэн суралцах боломжоор хангах ажлыг  ХААН Банкны хамт олны зүгээс  хийж гүйцэтгээд буй.  

Ирээдүйн гэрлийг өнөөдөр бүтээлцэх сайн үйлсийн давлагаанд та ч бас нэгдээрэй.  

 

Холбоотой мэдээ