Говийн бүсийн прокурорууд туршлага солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 12:24:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн прокурорын газраас санаачлан говийн бүсийн ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 22-нд зохион байгууллаа.


Уг хэлэлцүүлэгт Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн прокурорын газрын төлөөлөгч оролцож, ажлын сайн туршлагаа харилцан солилцсон байна. Мөн прокурорын байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтын дагуу хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудаа танилцуулж, Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирч буй хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцжээ.


Мөн цаашид энэхүү хэлэлцүүлгийг хагас жил тутамд тодорхой сэдвийн хүрээнд тогтмол зохион байгуулахаар болсон байна.


Д.Урансолонго 

Холбоотой мэдээ