Чехийн зүүн өмнөд нутгийг хүчтэй хар салхи дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-06-25 10:19:34

ПРАГА. /BBC/. Пүрэв гарагт Чехийн зүүн өмнөд нутгийг хүчтэй хар салхи дайрч, Словак, Австритай залгаа хилээс холгүй оршдог хэд хэдэн сууринг сүйджээ. 

 

Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, 300 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Австри, Словактай залгаа хилээс холгүй ордог Годонин хот болон долоон суурин байгалийн гамшигт хамгийн их өртжээ.


Чехийн эрх баригчид Бржецлав, Годонин хотуудад онц байдал зарлажээ. Байгалийн гамшгийн уршгийг арилгах ажилд Чехийн өнцөг булан бүрээс ирсэн эмч, гал сөнөөгчид, цагдаа нар оролцож байгаагаас гадна, хөрш орнуудаас туламж илгээжээ. Австри улс эмнэлгийн зориулалттай хоёр нисдэг тэрэг, түргэн тусламжийн 20 машин болон эмч нараа, Словак улсад түргэн тусламжийн таван машин илгээсэн байна. 


Чехийн эрх баригчид сэргээн босгох ажилд ихээхэн хэмжээний мөнгө хуваарилснаа мэдэгджээ. Гамшигт нэрвэгдсэн оршин суугчид 58 мянган кроны (2700 ам.доллар) санхүүгийн анхны тусламжийг баасан гаргаас авч эхлэх аж. 


Холбоотой мэдээ