Завхан чиглэлийн агаарын болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-25 14:38:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг долоодугаар сарын нэгэн хүртэл Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэдийг хүлээж авахгүй.

Тодруулбал хүнс, шатахуун тээвэр, буяны ажил, эмнэлгийн яаралтай тусламжаас бусад тохиолдолд Завхан аймаг иргэдийг нэвтрүүлэхгүй. Учир нь сүүлийн өдрүүдэд тус аймагт коронавирусний батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт 80 иргэн коронавирусний халдвар авч нийт батлагдсан тохиолдол 956 боллоо.

Өнөөдөр Баянхайрхан суманд шинэ тохиолдол бүртгэгдсэнээр 24 сумаас 17 суманд халдвар бүртгэгдээд байгаа нь эрсдэлтэй. Мөн 9 суманд тэг зогсолт хийж, нэг сум хатуу хөл хорио тогтоогоод байгаа учраас гадна аймаг болон Улаанбаатар хотоос дээрх тохиолдлуудаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байна. Мөн Улаанбаатар хот болон бусад аймгаас Завхан чиглэлийн агаарын болон нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ