"Лэнд Бонд"-ын захиалгыг авч эхэлжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-25 17:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "ЛэндМН ББСБ” ХК хөрөнгийн зах зээлд ”Лэнд Бонд” гаргаж байна. 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50 мянган ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжихыг СЗХ зөвшөөрчээ. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Райнос инвестмент ҮЦК" ХХК ажиллаж байна. Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ 6 дугаар сарын 25-29-ний 10.00-17.00 цагийн хооронд, 6 дугаар сарын 30-ны 10.00-15.00 цагийн хооронд авахаар боллоо. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ