НИТХ-ын төлөөлөгчид цахимаар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-29 13:05:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит VII хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батална. Хуралдаанаар: 

  • Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолын тухай танилцуулгыг сонсож,
  • Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” байгуулах санал дэмжих тухай,
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцэнэ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тус хуралдаан цахимаар болж байна. 




Хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчид “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолтой холбоотойгоор Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэлийг зохицуулах, нийтийн тээврийн шинэчлэл, дэд бүтцийн ажлын талаар саналаа хэлж байна. Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг хойшлуулах талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Наранбаяр саналаа хэллээ. Нийслэлийн зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар танилцуулж төлөөлөгчдийн тавьсан санал, асуултад хариулж байна.




Хуралдаанаар Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” байгуулах санал дэмжих талаар хэлэлцэж байна. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан НИТХ-ын дэргэд Гамшгаас хамгаалах, ахмадын болон эмэгтэйчүүдийн зэрэг олон нийтийн оролцоог хангах зөвлөлүүдийг байгуулан ажиллаж буйг дуулгаад Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас ирүүлсэн "Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо" байгуулах санал ирүүлснийг танилцуулж байна. 



Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ