Энэ жил аймгийн хэмжээнд “Эхийн алдар” одонг 391 эх хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-06-29 18:50:43

Увс /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд “Эхийн алдар” одонг 391 эх хүртэж байгаа бөгөөд үүнээс нэгдүгээр зэргийн одонгоор 46, хоёрдугаар зэргийн одонгоор 345 эх шагнуулж байна.

Коронавирусний халдварын тархалтын улмаас “Эхийн алдар” 1, 2-р зэргийн одонгоор шагнуулсан эхчүүдийн шагналыг сум суманд харилцан адилгүй цаг хугацаанд гардуулсаар байна. Хамгийн сүүлд аймгийн төв болох Улаангом сумын 100 гаруй эхийн одонг аймгийн удирдлагууд энэ сарын 25-ны өдөр гардуулан өглөө. Тэгэхдээ цар тахлын энэ үед аль болох олон хүн цуглуулахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гардуулсан юм.

Холбоотой мэдээ