Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдварын 47 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 886 боллоо. Одоогоор 407 хүн эмчлүүлж байгаагаас 4 хүний бие хүнд, 36 хүний бие хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрээр өвджээ. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Өчигдөр түргэвчилсэн тестээр 202 хүнд шинжилгээ хийсэн бол PCR-аар
баталгаажуулах шинжилгээг 320 сорьцод хийсэн аж.