Давхраар нь тусгаарлан ажиглах зохицуулалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-01 18:32:56

Дорнод /МОНЦАМЭ/. Орон сууцанд халдвар илэрсэн тохиолдолд тухайн халдвартай иргэдээс гадна хөршүүдийг нь тусгаарлан ажиглах буюу давхраар нь тусгаарлах зохицуулалтыг аймгийн Онцгой комиссоос хийж байна.

Хөрш нь халдвар авсны улмаас ажил албаа алдчихлаа гэх гомдол зарим иргэнээс гарч байгаа аж. Тиймээс заавал гэртээ биш боломжтой бол хашаа байшинд очиж тусгаарлагдан агаар салхинд гарахыг зөвлөж байна. Тархвар судлаач эмч нарын мэдэгдэж байгаагаар орцноос буюу зэрэгцээ ханатай айлуудын хувьд халдвар авсан 6-8 тохиолдол бүртгэгдсэн учир ийнхүү дээрх зохицуулалтыг хийж байгаа гэв.

Түүнчлэн халдварын голомттой бүс нутгаас ирээд гэртээ ганцаараа тусгаарлагдаж байхдаа халдвар илэрч, хөнгөн өвчилсөн иргэнийг гэртээ эмчилгээ хийхийг зөвшөөрч байгаа юм. Гэрийн эмчилгээнд зөвшөөрөл өгөхдөө дараах шалгуурыг тавьж байна. Тодруулбал, тухайн иргэний биеийн байдлыг үнэлж, тусгаарлагдах газарт нь хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настангүй бол, мөн тусгаарлалтын дэглэмийг хариуцлагатай мөрдөж чадах эсэхийг харгалзан үзнэ гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ