Аюулт үзэгдэл, ослын дуудлага 27.7 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-05 15:41:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын алба хаагчид нийслэлд он гарснаас хойш 908 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар 641 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 41 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.


Энэ  нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дуудлага 27.7 хувиар багассаныг өнөөдөр цахимаар зохион байгуулсан НОБГ-ын энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлын үеэр мэдээлэв.


Цахим хуралд НОБГ-ын даргын зөвлөл, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид оролцсон юм. НОБГ он гарснаар байгууллагын дотоод журмыг шинэчлэн баталж, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар газрын даргад зөвлөх эрхтэй “Биеийн тамир спортын зөвлөл”, “Гэр бүлийн зөвлөл”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл”, “Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөл”, “Ахлагчийн зөвлөл”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ