Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар буурууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-05 19:52:10

Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын 2021 оны 6-р сарын 11-ний өдрийн шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч, даатгуулагчийн төлөөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг тус бүр нэг хувиар бууруулан баталсан байна.

Энэ дагуу ажил олгогч, даатгуулагч, сайн дураар даатгуулагч нар 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт заасны дагуу доорх хувь, хэмжээгээр шимтгэлээ төлөх болсныг Увс аймгийн НДХ-ээс анхааруулж байна. Үүнд:

Нийгмийн даатгалын сан

Ажил олгогч

Даатгуулагч

Сайн дурын даатгуулагч

Тэтгэврийн даатгал

8.5%

8.5%

11.5%

Тэтгэмжийн даатгал

1.0%

0.8%

1.0%

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

0.8-2.8%

-

1.0%

Ажилгүйдлийн даатгал

0.2%

0.2%

-

Эрүүл мэндийн даатгал

2.0%

2.0%

-

Нийт

12.5%, 13.5%, 14.5%

11.5%

13.5%

 

Холбоотой мэдээ