Сэлэнгэ аймагт 175 хүүхэд халдвар авч эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-07 20:47:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 74 шинэ тохиолдол батлагдаж, нийт 1849 боллоо. Эдгээр нь Сүхбаатар 14, Баянгол 7, Мандал 23, Сайхан 12, Орхон хоёр, Хүдэр нэг, Жавхлант 8, Ерөө тав, Цагааннуур, Шаамар суманд тус тус нэг иргэн байгаа ажээ.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг илэрч баталгаажсан тохиолдлууд байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 535 батлагдсан тохиолдол, 47 ойрын хавьтлын хамт эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 8, 17 хүртэлх насны 175 хүүхэд байна.

Мөн аймгийн Ковидын тасгаас 92 иргэн эдгэрэн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 24 хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ