АНУ-д коронавирусний дельта хувилбар давамгайлах болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-08 12:04:16

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д тархсан коронавирусний хувилбарууд дунд “Дельта” хувилбар давамгайлах боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв лхагва гарагт мэдээлжээ.


Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийт илэрсэн халдварын тохиолдлын 51.7 хувийг дельта хувилбар эзэлжээ. Харин Их Британид илэрч, 2021 оны эхээр огцом тархсан альфа хувилбар 28.7 хувийг эзэлсэн бол 8.9 хувьд нь гамма хувилбар илэрсэн байна. 


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, дельта хувилбар АНУ-д маш хурдацтай тархаж байгаа аж. Хоёрхон долоо хоногийн өмнө гэхэд тус хувилбар нь нийт илэрсэн халдварын тохиолдлын 30.4 хувийг эзэлж байсан аж. 

Холбоотой мэдээ