Төрийн дээд одон медаль гардууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-07-09 15:53:30

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-ны өдөр Тариалан сумын 25 ээж “Алдарт эх”-ийн 1, 2-р одонгоор энгэрээ мялаалаа. Эдгээр эхчүүдийн 7 нь “Алдарт эх”-ийн 1-р одон хүртжээ.

Үүнээс гадна Тариалан сумын өндөр настан А.Сүхээ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Н.Цэнд-Аюуш Алтангадас одонгоор, Б.Зундуй Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулсан байна.

Эхийн одон болон төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүсийн шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ болон тус сумын Засаг дарга З.Тэгшжаргал нарын албаны хүмүүс гардуулсан юм.

Холбоотой мэдээ