Баруунтуруунд царгас тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Баруунтуруун сумын тариаланчид 60 га-д царгас тариалсан байна.
Малын тэжээл дотроос хамгийн чанартай нь царгас буюу бэд юм. Энэхүү ургамлыг Баруунтуруун сумын тариаланчид Улсын тэргүүний “Уран зурвас” хоршооны дарга Ш.Батсүхийг Улаангомоос урьж аваачин заавар зөвлөгөөнийх нь дагуу тариалжээ.
Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Баруунтуруун сум нь хөх өвс хөндлөн хаяхад ч ургахаар тийм их үржил шимтэй нутаг билээ.
Увс аймаг Б.Батхүү
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    