Дуу цахилгаантай бороо орно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-07-15 08:59:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 16, 17-нд Баянхонгор аймгийн хангай, тал хээрийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи 15,17-нд говь, тал хээрийн нутгаар 7-12 м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11м/с.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ