Халдварын тохиолдол 11-ээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-15 15:58:18

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 11 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 958 боллоо. Дээрх батлагдсан тохиолдлуудын хувьд шинж тэмдгийн дуудлагаар хоёр иргэнээс илэрсэн нь НАА-н ажилтан болон таксины жолооч байсан гэв. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм байна.

Өнөөдрийн байдлаар халдварын голомтот бүс нутгаас 737 иргэн Дорнод аймагт ирж тусгаарлагдаж байна. Ковидын тасгуудад 188 иргэн хэвтэн эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд 41, гэрийн тусгаарлалтад 1744 иргэн байна. Халдварын тоо мянгад дөхөж байгаагийн дийлэнх нь аймгийн төв Хэрлэн суманд бүртгэгдэж байгаа аж.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдээс хоёр хүний биеийн байдал хүнд, 22 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Холбоотой мэдээ