772 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-19 16:59:25

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын нийт 1014 тохиолдол бүртгэгдсэнээс 772 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд найм, Баяндунд зургаа, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 210 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдалт хүнд байна гэж мэдээллээ.

Гэрийн тусгаарлалтад 413, тусгаарлан ажиглах байранд 204 иргэн байгаа бол Хөлөнбуйрын постоор нэг хоногийн хугацаанд 527 иргэн нэвтэрч, 882 иргэн гарсан байна. Вакцины эхний тунд 53111 иргэн, хоёр дахь тунд 45265 иргэн сайн дураар хамрагдаад байгаа юм.

Холбоотой мэдээ