Токиогийн олимпын наадамд өрсөлдөх тамирчдаа танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн 43 тамирчин хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөх бөгөөд энэхүү баг тамирчдынхаа амжилтын талаар Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос тамирчин тус бүрээр нь цувралаар товч танилцуулж байгаа юм.
Монгол Улсаас энэ удаагийн олимпын наадамд 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Цувралын эхний ээлжинд бокс, байт харваа, хүндийг өргөлт, жүдо бөхийн баг тамирчдын талаар толилуулж байна.
Бокс: Баатарсүхийн Чинзориг
"Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур
чадвараа сорих Монголын боксчин Б.Чинзориг
Спортын төрөл: Бокс, 63 кг
Төрсөн огноо: 1991.09.21
Амжилт:
- Улсын 8 удаагийн аварга
- Армийн дэлхийн аварга
- Азийн наадмын мөнгө
- Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт
- Боксын рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан
Эрдэнэбатын Цэндбаатар
"Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур
чадвараа сорих Монголын боксчин Э.Цэндбаатар
Бокс, эрэгтэйчүүдийн 57 кг
Төрсөн огноо: 1996.10.16
Амжилт:
- ДАШТ-ий хүрэл медальт
- "Жакарта - 2018"Азийн наадмын аварга
- Азийн АШТ-ий аварга
- “Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт
- Улсын дөрвөн удаагийн аварга
- Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан
Мөнхбатын Мягмаржаргал
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын боксчин М.Мягмаржаргал
Спортын төрөл: Бокс, 75 кг
Төрсөн огноо: 1992.03.03
Амжилт:
- Улсын аварга
- “Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээний аварга
- Боксын рингэнд 92 тулаан хийж, 61 ялалт байгуулсан
- Олимпын наадамд өрсөлдөх Монголын анхны эмэгтэй боксчин
Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен - 1972"
олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл
медаль хүртсэн билээ.
Байт харваа
Баатархуягийн Отгонболд
"Токио-2020" Олимпын наадамд цэц мэргэнээ сорих
Монголын харваач Баатархуягийн Отгонболд
Спортын төрөл: Байт харваа
Төрсөн огноо: 1996.12.20
Амжилт:
- Армийн дэлхийн тоглолтын холимог баг - Алт
- “Asian cup stage” тэмцээний эрэгтэй баг - Мөнгө
- “Asian cup stage” тэмцээний хувийн төрөл - Хүрэл
- Азийн наадмын тест тэмцээний эрэгтэй баг - Хүрэл
- Азийн наадмын холимог баг, эрэгтэй багийн тэмцээн - IV
байр
- Олимпын наадмын эрх олгох тэмцээний эрэгтэй баг - Улсын
дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
- Улсын хошой аварга
Бишиндээгийн Урантунгалаг
"Токио-2020" Олимпын наадамд цэц мэргэнээ сорих
Монголын харваач Б.Урантунгалаг
Спортын төрөл: Байт харваа
Төрсөн огноо: 1977.02.24
Амжилт:
- Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр
- Азийн танхимын наадмын мөнгөн медаль
- Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр
- Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль
- Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль
- "Лондон-2012" олимпын IX байр
- УАШТ-ий 10 удаагийн аварга
- Багийн болон
хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч
Хүндийг өргөлт
Мөнхжанцангийн Анхцэцэг
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд хүч
чадлаа сорих хүндийг өргөгч М.Анхцэцэг
Спортын төрөл: Хүндийг өргөлтийн 87 кг
Төрсөн огноо: 1997.12.25
Амжилт:
- ДАШТ-ий хошой хүрэл
- Дэлхийн цомын аварга
- Залуучуудын Азийн хошой аварга
- Залуучуудын дэлхийн аварга
- Оюутны дэлхийн аварга
- Азийн аварга
- Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга
- “Рио-2016” олимпын VIII байрын шагналт
- Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон.
Эрдэнэбатын Билэгсайхан
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд хүч чадлаа
сорих хүндийг өргөгч Э.Билэгсайхан
Спортын төрөл: Хүндийг өргөлтийн +87 кг
Төрсөн огноо: 1998.09.16
Амжилт:
- Азийн АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл
- Дэлхийн цомын 2 алт, 2 хүрэл
- Азийн цомын 3 мөнгө, 3 хүрэл
- Улсын 8 удаагийн аварга
- Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчлэн тогтоосон.
Монголын туйванчид "Мюнхен - 1972" олимпоос
хойш нийт 8 удаа олимпын наадамд оролцсон түүхтэй.
Жүдо бөх: Эмэгтэй
Мөнхбатын Уранцэцэг
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч М.Уранцэцэг
Спортын төрөл: Жүдо, 48 кг
Төрсөн огноо: 1990.03.14
Амжилт:
- ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт
- Багийн ДАШТ-ий хүрэл медальт
- Азийн наадмын алт, хүрэл медальт
- Азийн АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт
- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 13 алт, 11 мөнгө,
15 хүрэл медальт
- Дэлхийн цомын тэмцээний 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт
- "Лондон - 2012" олимпын VII байр
- "Рио -2016" олимпын V байрт шалгарсан
Лхагвасүрэнгийн Сосорбарам
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч Л.Сосорбарам
Спортын төрөл: Жүдо, 52 кг
Төрсөн огноо: 2001.03.22
Амжилт:
- "Буэнос-Айрес 2018" Залуучуудын олимпын
наадмын мөнгөн медальт
- Залуучуудын ДАШТ-ий аварга
- Азийн АШТ-ий мөнгөн медальт
- ДАШТ-ий V байр
- Ташкентын Их дуулгын мөнгөн медальт
- Дюссельдорфын Гран пригийн мөнгөн медальт
Доржсүрэнгийн Сумъяа
"Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа
Спортын төрөл: Жүдо, 57 кг
Төрсөн огноо: 1991.03.11
Амжилт:
- "Рио - 2016" Олимпийн мөнгөн медальт
- ДАШТ-ий алт, хошой хүрэл
- ДАШТ-ий багийн мөнгө, хүрэл
- Азийн наадмын хошой хүрэл
- Азийн АШТ-ий 1 алт, 2 хүрэл
- Азийн багийн АШТ-ий мөнгө
- Зүүн Азийн наадмын аварга
- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 10 алт, 7 мөнгө,
8 хүрэл
- Дэлхийн цомын тэмцээний 2 алт, 2 мөнгө, 7 хүрэл
медалийн эзэн
Болдын Ганхайч
"Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч
Б.Ганхайч
Спортын төрөл: Жүдо, 63 кг
Төрсөн огноо: 1995.02.21
Амжилт:
- Азийн АШТ-ий хүрэл,
- Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгө,
- Залуучуудын Азийн АШТ-ий хошой алт, 1 мөнгө,
- Дюссельдорфын Их дуулгын хошой хүрэл,
- Екатеринбургийн Их дуулгын хүрэл,
- Хөх хотын Гран пригийн хүрэл,
- Улаанбаатарын Гран пригийн мөнгөн медалийн эзэн
Отгоны Мөнхцэцэг
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч О.Мөнхцэцэг
Спортын төрөл: Жүдо, -78 кг
Төрсөн огноо: 1988.03.26
Амжилт:
- Дэлхийн цомын хүрэл,
- Азийн нээлттэй тэмцээний мөнгө,
- УАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн
Жүдо бөх: Эрэгтэй
Дашдаваагийн Амартүвшин
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч Д.Амартүвшин
Спортын төрөл: Жүдо, 60 кг
Төрсөн огноо: 1987.12.15
Амжилт:
- ДАШТ-ий мөнгө,
- Мастерс тэмцээний 3 хүрэл,
- Их дуулгын 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл,
- Гранпри тэмцээний 6 алт, 5 мөнгө, 6 хүрэл,
Ёндонпэрэнлэйн Басхүү
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч Ё.Басхүү
Спортын төрөл: Жүдо, 66 кг
Төрсөн огноо: 1993.10.01
Амжилт:
- ДАШТ-ий хүрэл,
- Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий хүрэл,
- Мастерс тэмцээний хүрэл,
- Их дуулгын 1 мөнгө, 4 хүрэл,
- Гранпри тэмцээний 1 алт, 2 хүрэл медалийн эзэн
Цэнд-Очирын Цогтбаатар
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч Ц.Цогтбаатар
Жүдо бөх, эрэгтэйчүүдийн 73 кг
Төрсөн огноо: 1996.03.16
Амжилт:
- Азийн аваргын алт, хүрэл,
- Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө,
- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7
хүрэл медалийн эзэн
- Улсын 4 удаагийн аварга
Сайед Моллай
"Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч С.Моллай
Спортын төрөл: Жүдо, 81 кг
Төрсөн огноо: 1992.01.05
Амжилт:
- ДАШТ-ий алт, хүрэл медальт
- Азийн АШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт
- Азийн наадмын мөнгөн медальт
- Исламын орнуудын эв нэгдлийн наадмын аварга
- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 2 алт, 2 мөнгө, 9
хүрэл медалийн эзэн
Гантулгын Алтанбагана
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч Г.Алтанбагана
Спортын төрөл: Жүдо, 90 кг
Төрсөн огноо: 1995.06.21
Амжилт:
- ДАШТ-д V байр,
- Азийн наадмын мөнгө,
- Армийн ДАШТ-ий алт,
- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 1 алт, 4 мөнгө, 6
хүрэл медалийн эзэн
Лхагвасүрэнгийн Отгонбаатар
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч Л.Отгонбаатар
Спортын төрөл: Жүдо, -100 кг
Төрсөн огноо: 1993.01.20
Амжилт:
- ДАШТ-ий хүрэл медальт
- Азийн наадмын хошой хүрэл медальт
- Азийн багийн АШТ-ий мөнгөн медальт
- Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий аварга
- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 1 мөнгө, 6
хүрэл медалийн эзэн
Өлзийбаярын Дүүрэнбаяр
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур
чадвараа сорих Монголын жүдоч, Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр
Спортын төрөл: Жүдо, 100 кг
Төрсөн огноо: 1994.01.31
Амжилт:
- ДАШТ-ий хүрэл,
- Азийн наадмын хошой мөнгө,
- Азийн АШТ-ий хүрэл,
- Армийн ДАШТ-ий аварга
- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 4 мөнгө, 5 хүрэл
медалийн эзэн
Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.