Орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-07-19 15:03:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан сумын ЗДТГ-аас бүтээлч ажлыг өрнүүлж байна.

Энэ оны Орон нутгийн хөгжлийн сангийн 110,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын II, IV, VI багийн гэр хороололд 63 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг “Уртын уул” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ.

Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сайншанд сумын нийтийн орон сууц буюу 12 СӨХ-ны 71 орон сууцны 487 давхарт 487 ширхэг мэдрэгчтэй лед гэрэл шинээр суурилуулсан аж.

Ерөнхий боловсролын нэг, тавдугаар сургууль, IV, VI, IX, XI, XII, XIII  цэцэрлэг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гадна орчны гэрэлтүүлгээ нэмэгдүүлэн, барилга байгууламжийн гадна фасадыг олон өнгийн туузан гэрэлтүүлгээр чимэглэжээ.

Холбоотой мэдээ