“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд 400 орчим нэр төрлийн барааг борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-20 18:08:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд 81 иргэн, аж ахуйн нэгжийн 400 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шимтгэл авалгүй худалдаалж, үйлдвэрийн үнээр нь хэрэглэгчдэд хүргээд байна.

Мөн 18 иргэн, аж ахуй нэгжид 45 сая төгрөгийг буцалтгүйгээр олгож, үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол, өнгө үзэмжийг сайжруулах, бэлгийн багцуудыг бий болгох, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.

“Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн нэгжтэй хамтран “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төв, Хархорин суманд борлуулалтын цэгийг 295 сая төгрөгөөр байгуулсан юм.

Холбоотой мэдээ