Шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-21 13:01:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Шатахууны компаниудад шалгалт хийж нийт 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр цахим хуудсандаа мэдээллээ.


Шалгалтаар, 2018-2021 онд зөрчил нь давтагдсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болсон байна. 


ШӨХТГ-аас дээрх хяналт, шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд мэдээлэхээр маргааш 11.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

Холбоотой мэдээ