Төмөр замын тээвэр 1.6 сая тонноор өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
uransolongo49@gmail.com
2021-07-21 14:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын тээврээр энэ оны эхний хагас жилд 15.9 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6 сая тонноор буюу 10.9 хувиар өсжээ.

 

Төмөр замын тээврээр 2021 оны эхний хагас жилд Ковид-19 өвчнөөс үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээвэрлээгүй байна.

 

Төмөр замын тээврийн орлого 2021 оны эхний хагас жилд 392.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 26.6 тэрбум төгрөгөөр буюу 7.3 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ