Валютын ханш өмнөх оныхоос 1.2 хувиар суларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-21 14:48:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны 6 дугаар сард 2849.12 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар суларч, өмнөх сараас 0.02 хувиар чангарсан байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн хугацаанд 443.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар суларсан байна. 


Монгол төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 6 дугаар сард 39.27 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар чангарч, өмнөх сараас 2.0 хувиар суларсан байна. Өчигдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болж, Төвбанк арилжааны банкуудаас ирүүлсэн 79 сая ам.долларын саналыг 100 хувь биелүүлж дээрх хэмжээний ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүллээ. Монголбанк өнгөрсөн 7 хоногт мөн арилжааны банкуудаас ирүүлсэн 46.5 сая ам.доллар худалдах авах саналыг 100 хувь биелүүлсэн байна. 


Холбоотой мэдээ