Токиог зорьсон 2 дугаар ээлжийн нийт гишүүдийн шинжилгээ сөрөг гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-22 06:54:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын багийн 2 дугаар ээлжийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын хилээр нэвтэрлээ.

 

Олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Японд ирэхийн өмнөх 72 цагийн доторх 2 удаагийн PCR шинжилгээ, Нарита нисэх онгоцны буудал дээрх давтан шинжилгээний хариу багийн нийт гишүүдийнх бүгд сөрөг (-) гарлаа.

 

Цар тахлын хүнд цаг үед халдвар хамгааллаа онц сахиж хамгийн анхны хариуцлагатай бөгөөд  хүнд даваагаа амжилттай давсан 2 дугаар ээлжийн баг тамирчиддаа монголчууд амжилт хүсэж байна.

Холбоотой мэдээ