Улаанбаатарын Худалдааны танхим Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхим нийслэлийн дүүргүүдтэй хамтран ажиллаж эхэллээ. Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ эрхлэгч нарт Танхимаас бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Мөн ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй зүйлийг судлах, шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, бизнесменүүдийн шилдэг туршлагад тулгуурлан ажиллах аж. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд шаардлагатай бизнесийн болон үйлдвэрлэлийн хамтарсан сургалт, зөвлөгөөн, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулах нөхцөл боломжоор хангаж ажиллах юм.