Өчигдөр 4,1 магнитудаас дээш 2 удаа газар хөдөллөө

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-07-22 18:28:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өчигдөр 4,1 магнитудаас дээш 2 удаа газар хөдөллөө. Тодруулбал  Улаан-Уул сумын Тоом багийн Гялаад гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 69 км-т 7 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 59 минутад 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Мөн  Ханх сумын Хороо багийн Адуун  гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 317 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, өчигдөр өдрийн 15 цаг 35 минутад 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.

 

Холбоотой мэдээ