Энэ хичээлийн жилд ЕБС-д ажиллах 30 сэтгэл зүйчийг сонголоо

Монголын мэдээ | Боловсрол
uransolongo49@gmail.com
2021-07-22 15:34:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан.


“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт энэ сарын 5-21-нд болсон. Сонгон шалгаруулалтад 73 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтын дараа 30 сэтгэл зүйчийг сонголоо.


ЕБС-ийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн сургалтыг энэ сарын 26-нд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.


Холбоотой мэдээ