Говь-Алтай аймгийн хэмжээнд 2929 хүн коронавирусний халдвараар өвчлөөд байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-22 15:54:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 260 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний 32 халдвар шинээр илэрлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 28, Дэлгэрт 1 Эрдэнэд 3 тохиолдол бүртгэгдэж аймгийн хэмжээнд 2929 хүн коронавиурсний халдвараар өвчилсөн байна.

Долоодугаар сарын 22-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 464 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 286 хүний биеийн байдал хөнгөн, 120 нь хүндэвтэр, 56 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 2460 нь бүрэн эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 36690, хоёр дахь тунд 32451 иргэн хамрагдаад байгаа ажээ.


Холбоотой мэдээ