В.Путин эмнэлгийн ажилтнуудад нэмж дэмжлэг үзүүлэхийг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-22 16:05:28

НОВО-ОГАРЕВО. /TASS/Коронавирусний цар тахлын улмаас эмнэлгийн ажилтнуудад нэмж дэмжлэг үзүүлэх асуудлыг авч хэлэлцэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уриалжээ.


“Эрүүл мэндийн салбарт тэр дундаа эмнэлгийн ажилтнуудыг дэмжихэд нэмэлтээр ямар шийдлүүдийг гаргах боломжтой вэ гэдгийг мэдэгдэхийг та бүхнээс хүсэж байна. Хүмүүс энэ цар тахлыг маш хүндээр туулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу” хэмээн тэрбээр Засгийн газартай хийсэн зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна. 


Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд дайчлагдсан эрх бүхий байгууллагууд онцгой үүрэгтэй гэдгийг тэрбээр мөн сануулан дурджээ.


Зөвлөгөөн хийх үеэр энэ хүнд хэцүү цаг үе эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаар ярилцах ёстойг В.Путин цохон тэмдэглэв.


Холбоотой мэдээ