Даваа, лхагва, баасан гарагт хот хоорондын автобус зорчино
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан -Улаанбаатар, Улаанбаатар-Чойбалсан чиглэлд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт өглөөний 08.00 цагт тус бүр нийтийн тээврийн нэг автобус 30 хүртэлх хүнтэйгээр зорчихыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар зөвшөөрлөө.
Харин
Улаанбаатар
хот-Баян-Уул, Дашбалбар сумын чиглэлд долоо хоногт нэг удаа
нийтийн тээврийн автобус 30 хүртэлх хүнтэй зорчино.
Улсын болон аймгийн
чанартай автозамын хяналтын цэгүүд болох Хөлөнбуйр сум, Баянтүмэнгийн гүүр,
Хэрлэн сумын Модон гүүр, Ялалт гүүр, Баян-Уул сумын автозамын хяналтын цэгүүд урьдын адил ажиллаж, ачаа тээвэрт хяналт тавих таван ажлын хэсгийн үйл
ажиллагаа үргэлжилнэ гэв.