Самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-22 19:34:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зорьсон юм.


Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн бөгөөд 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.


Минжийн давааны самарчдын отгоос 17:20 цагт сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ.

Холбоотой мэдээ