Иргэдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-07-23 10:39:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 19:30 цагт Улаанбаатар хотод газардсан юм.


Тус нисдэг тэргээр ниссэн эрэн хайх, аврах бүлгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг Минжийн давааны самарчдын отгоос эсэн мэнд олсон юм.


Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Сая ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө” гэж мэдээллэсэн байна.



Холбоотой мэдээ