ХӨСҮТ: Улаанбаатар хотод халдварын тархалтын эрч саарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-23 11:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод PCR шинжилгээнд өмнө нь эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан бол 7 дугаар сарын 22-ны байдлаар, 17.6 хувьд хувьд хүрсэн. Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байна" гэв.


Мөн тэрбээр иргэд цаашид халдварын эрч саарах эсэхэд эргэлзэж байгаа. ДЭМБ-ын судалгаагаар шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай байсан тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг. Тиймээс намар хичээл сургууль орохтой зэрэгцэн хүний хөдөлгөөн ихсэх учир ирэх сараас халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байгааг сануулсан юм.

Түүнчлэн сүүлийн хоногуудад нийслэлд батлагдах халдварын тоо буурч, орон нутагт нэмэгдэж байгаа учраас иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлахыг анхааруулав.

Холбоотой мэдээ