Сүүлийн 24 цагт 1243 хүнд коронавирусний халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-23 12:13:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын   1243 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын  514 нь Улаанбаатар хотод,  724 нь орон нутагт бүртгэгдсэн бол 5 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна.


Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 153 782 болж байна.


Мөн хугацаанд 2732 хүн эдгэрсэн бол зургаан хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 9944 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 463, хүүхэд 2507 байна.

 

Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 11 164 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

 

Холбоотой мэдээ