Монгол Улсад ДЭМБ-ын зөвлөх баг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-23 12:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас манай улсад тусгай баг ирж ажиллахаар болжээ.


Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэхдээ, "ДЭМБ-ын тусгай баг ирж манай улсын эмч нарыг үе шаттай сургана. Хэрвээ бүс нутгийн хэмжээнд халдварын тархалт нэмэгдээд ирвэл Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид гадагш явж, ДЭМБ-ын эмч нараас хуримтлуулсан туршлага мэдлэгээрээ бусад оронд туслах боломж нээгдэж байгаа гэж үзэж байна. Хоёр эмч, сувилагч, туслах ажилтан зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа" гэв.


Түүнчлэн ЭМЯ-наас Эрчимт эмчилгээний эмч нарын төлөөллөөс оролцуулан 42 хоногийн хугацаанд сургалтад хамруулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ