68 согтуу жолоочийг саатуулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-28 13:19:35

Улаанбаатар хотын ЗЦГ-ын ЖШУХ дээр  339 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 8 гомдол бүртгэгдэж 11 хүн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Баянзүрх дүүргийн нутаг шар хадны замд Hingo Ranger маркийн автомашины жолооч Ж нь БЗД-ийн 17 дугаар хороо Эмнэлэгийн гудамжинд байрлах М-ийн хашааг мөргөж ослын газрыг орхиж явсан байна.  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрс тээвэрлэлтийн  замд Nirth benz маркийн автомашины жолооч М нь North benz маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай эр М-ийн амь нас хохирчээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ