БГД-т 13, 20, 43 дугаар сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-23 12:51:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Баянгол дүүрэгт дархлаажуулалтын гурван цэгт өчигдөр нийт 1473 хүнийг вакцинжуулжээ.


Үүнд, астразенека эхний  тун 1, астразенека давтан тун 1, синовак эхний тун0,  синовак давтан тун18, спутник давтан  тун 80, Файзер эхний тун 472,  Файзер давтан тун 902/ эхний  тун 473, давтан  тун 1000/ иргэн хамрагдсан байна.



Тус дүүргийн хэмжээнд шинээр халдварын 199 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 24099 болжээ. Дүүргийн хэмжээнд 174 хүн эдгэрч нийт /өссөн дүнгээр/ 22261 иргэн эдгэрчээ.


Гэрийн хяналтад батлагдсан тохиолдол 1518 иргэн, гэрийн ажиглалтад ойрын хавьтал нийт 2018 иргэн байна. Шинжилгээний суурин цэг 96 дугаар цэцэрлэг ПГУ-203, тандалтын баг 277 иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авчээ.

Дүүргийн хэмжээнд   коронавируст халдвартай 527 иргэн  хэвтэн эмчлүүлж байна. Үүнд:

·         БГД-17-р хороо хүүхдийн эмнэлэгт 127,

·         Ачтан эмнэлэг 83

·         Ахмадын эмнэлэг 116

·         МҮИС 51

·         МҮИС С блок  98

·         Хүүхдийн сэргээн засах төв 52 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүргийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар вакцины эхний тунд 151366 /94,2 хувь/, давтан тунд 131317 /81.7 хувь/ иргэн тус тус хамрагдаад байна.

Холбоотой мэдээ